Operator(s): Ping-Han Lo, MD
Affiliation: Devision of Cardiology, Taichung, Taiwan
Facility: Devision of Cardiology, Taichung, Taiwan
History:
58 настай эрэгтэй, үе үе цээжээр өвдөнө гэсэн зовиуртай, ачааллын үед цээжний өвдөлт нэмэгдэнэ, даралт ихдэлт, дислипидемийн өгүүлэмжтэй. Multidetector CT-д зүрхний цусан хангамжийн дутагдал илэрсэн.
Angiography:
1- LM: Normal
2- LAD: таславчийн салаа (septal brach) орчимд 90% нарийссан салаалалт орчмын гэмтэл (Зураг 1), дунд хэсэг дунд зэргийн нарийсалттай, тархмал шохойжилттой (Зураг 2).
3- LCx: атриовентрикуляр салааны эхлэл хэсэгт 80% нарийсалтай (Зураг 3).
4- RCA-ийн дунд хэсэгт 50% нарийсалтай (Зураг 4).
Procedure:
LAD-ийн дистал хэсэгт эхний Medtronic Hydro-Track загварын чиглүүлэгч wire-ийг байрлуулсан (Зураг 5). LAD-ийн таславчийн салаа (septal branch) орчмын нарийслыг Medtronic Sprinter Legend загварын 3х12мм баллоон ашиглан 6атм даралтаар өмнөх тэлэлт (pre-dilatation) хийсэн (Зураг 6). LCx-т чиглүүлэгч wire байрлуулах оролдлого амжилтгүй болсон (Зураг 5, хоёр дахь чиглүүлэгч wire-ийг таславчийн салаа руу оруулж чадаагүй). Boston Scientific Atlantis SR Pro загварын IVUS катетер ашиглан LAD-ийн дунд хэсэг болон, таславчийн салаалалт орчмын нарийслыг үнэлж, улмаар таславчийн салааг тэлэлгүй үлдээхээр шийдвэрлэсэн (Зураг 7). Medtronic NCSprinter загварын 2.5х15мм, 3х15мм хэмжээтэй баллоон ашиглан 12атм даралтаар LAD-ийн дистал хэсгийн нарийслыг өмнөх тэлэлт хийсэн (Зураг 9, 10). Medtronic Endeavor Resolute загварын 3х38мм хэмжээтэй drug-eluting стентийг LAD-ийн дистал болон дунд хэсгийг хамруулж 8атм даралтаар тэлж байрлуулсан (Зураг 11). Medtronic Endeavor Resolute загварын хоёр дахь drug-eluting стентийг LAD-ийн дунд болон проксимал хэсгийг хамруулж 6атм даралтаар тэлж байрлуулсан (Зураг 12). Эхний стентийн дараах тэлэлтийг дээр дурьдсан загварын баллоонаар 18атм даралтаар (Зураг 13, Зураг 14), хоёр дахь стентийн дараах тэлэлтийг 20атм даралтаар тус тус хийсэн (Зураг 15). Ажилбарын төгсгөлд TIMI 3 урсгал бий болсон (Зураг 16, Видео 1). RCA-ийн амсарын байрлалаас шалтгаалж чиглүүлэгч wire оруулахад бэрхшээлтэй байв. Medtronic Hydro-Track загварын чиглүүлэгч wire-ийг Buddy wire техник ашиглан RCA-ийн дистал хэсэгт байрлуулсан (Зураг 17). Medtronic NCSprinter загварын 3х15мм хэмжээтэй баллоон ашиглан RCA-ийн дунд хэсгийн нарийслыг өмнөх тэлэл хийсэн (Зураг 18). Medtronic Endeavor Resolute загварын drug-eluting стентийг 8атм даралтаар тэлж байрлуулсан (Зураг 19). Medtronic NCSprinter загварын баллоон ашиглан дараах тэлэлтийг 22-24атм даралтаар хийсэн (Зураг 20, Зураг 21, Зураг 22). Ажилбарын төгсгөлд TIMI 3 урсгал бий болсон (Зураг 23).
Conclusion:
Ажилбарын төгсгөлд TIMI III урсгал бий болсон ба өвчтөнд 1 жилийн хугацаанд хяналт хийхээр шийдвэрлэж эмнэлэгээс гаргасан.
Conflict of Interest:
Байхгүй
Зураг 1
Зураг 2
Зураг 3
Зураг 4
Зураг 5
Зураг 6
Зураг 7
Зураг 8
Зураг 9
Зураг 10
Зураг 11
Зураг 12
Зураг 13
Зураг 14
Зураг 15
Зураг 16
Зураг 17
Зураг 18
Зураг 19
Зураг 20
Зураг 21
Зураг 22
Зураг 23
Сэтгэгдэл
Ингээд та бүхэнд ажилбарыг гүйцэтгэсэн эмчийн сэтгэгдлээс хүргэж байна. Юун түрүүнд таславчийн салаа (septal branch)-г яагаад тэлэлгүй орхисон шалтгаан гэвэл: 1-рт тус салаа нь үндсэн салаанаас хурц өнцөг үүсгэн гарч байсан, нарийсал ихтэй байсан нь чиглүүлэгч wire оруулах боломжгүй болгож байв. 2-рт хажуугийн салаа бүрэн бөглөрөх магадлал бага буюу 14% орчим байдаг ба энэ тохиолдолд нарийслын дараах цусны урсгал хангалттай байсан. 3-рт зүрхний таславч хэсэг нь коллатерал ихтэй байдаг тул энэ салаагаар ирэх цусны урсгал буурсан ч коллатералаар ирэх цусны урсгал хангалттай байна. 4-рт үндсэн салааны гэмтлийг юун түрүүнд анхаарч, гэмтлийг засах нь зүйтэй гэв. LCx-ийн атеровентрикуляр салаан дахь нарийслыг тэлэх оролдлого хийгээгүй нь дээрхитэй төстэй. LCx-ийн атеровентрикуляр салаа нь зүрхний ар ханыг цусаар хангах ба судасны анатомын байрлалаас шалтгаалж тэр хэсэгт ажилбар гүйцэтгэх нь бэрхшээлтэй байдаг. Энэ тохиолдолд LCx-ийн нарийслын дараах цусан хангамж хангалттай байсан. Түүнчлэн зүрхний ар хана нь LCx-ээс илүүтэй RCA-аар хангагддаг тул RCA дахь нарийслыг тэлэх нь илүү үр дүнтэй байдаг ажээ (товчхондоо нарийссан болгоныг тэлээд байхгүй). Иймэрхүү тархмал, урт байрлалтай нарийслыг тэлэх үед IVUS (intravascular ultrasound)-аар ашиглах нь нарийсал хангалттай тэлэгдсэн эсэхийг хянах боломж олгодог байна. Эцэст нь иймэрхүү олон судасны нарийсалтай, зарим судсыг тэлэлгүй үлдээсэн тохиолдолд ажилбарын дараах хяналтыг сайтар хийж, зүрхний булчингийн хэсгийн болон глобаль агшилтыг хянах нь чухал бөгөөд хяналтын үр дүнгээс шалтгаалж дараа дараагийн менежментийг төлөвлөх нь зүйтэй гэв.
0 comments:
Post a Comment