Saturday, October 21, 2017

LMCA-ийн дистал хэсгийн салаалалт орчмын нарийслыг Crush техникээр эмчилсэн нь

By Nelson Carrillo Manzano: Monday, June 24, 2013 
Operator(s): Nelson Carrillo Manzano, MD; Roberto Richiusa, MD
Affiliation: Centro Médico Loira, Caracas, Venezuela
Facility: Centro Médico Loira, Caracas, Venezuela



History:
Өвчтөн 81 настай, эрэгтэй, даралт ихдэлт, дислипидеми, тамхидалтын өгүүлэмжтэй ба тэрээр 2 өдрийн турш бага зэргийн ачаалалд цээжээр өвдөнө гэсэн зовиуртай иржээ. ЭКГ-д I-aVL болон V5-V6 холболтуудад Т шүд сөрөг гарсан.

Angiography:
1- LM: дистал хэсгийн 95% нарийсал, LAD болон LCX-ийн эхлэл хэсгийг хамарсан: салаалалт орчмын гэмтэл type 1-1-1. (Зураг 1)
2- LAD: амсар орчим 90% нарийссан ба дунд хэсэг 60% нарийсалтай. Хүнд зэргийн шохойжилттой. (Зураг 2)
3- LCX: амсар орчим 90% нарийссан ба дунд хэсэг 80% нарийсалттай.
4- RCA: дунд хэсэг дараалсан 30% нарийсалтай. (Зураг 3) 


Procedure:
7F хэмжээтэй, Medtronic Launcher EBU 3.5 загварын катетер ашиглан LMCA-г сэтгүүрдсэн. LAD-ийн дистал хэсэгт BMW Universal чиглүүлэгч wire (guidewire) байрлуулсан. LCx-ийн дистал хэсэгт өөр нэг BMW Universal чиглүүлэгч wire байрлуулсан. 2.5х15мм хэмжээтэй Sprinter Legend загварын баллоон ашиглан LAD-ийн амсар хэсгийн (Зураг 4) болон LCx-ийн амсар хэсгийн (Зураг 5) гэмтэлийг өмнөх-тэлэлт (predilatation) хийсэн. Дараагийн 3х20мм хэмжээтэй Apex загварын баллооныг LCx-ийн дунд хэсгийн гэмтэлийг өмнөх-тэлэлт хийхэд ашигласан (Зураг 6). 3.5х23мм хэмжээтэй Xience Prime загварын стентийг LCx-ийн дунд хэсэг оруулж 16атм даралтаар тэлж байрлуулсан (Зураг 7, Зураг 8). Хоёр стентийг нэгэн зэрэг байрлуулсан (Зураг 9): Эхний Xience Prime загварын 3.5х16мм хэмжээтэй стентийг LMCA-ийн дунд хэсгээс LCx-ийн амсар хүртэл байрлуулж 16атм даралтаар тэлж байрлуулсан (Зураг 10). LCx дэхь чиглүүлэгч wire-ийг авч хоёр дахь 3.5х16мм хэмжээтэй Promus Element загварын стентийг LMCA-ийн дунд хэсгээс LAD-ийн амсар хүртэл байрлуулж 16атм даралтаар тэлсэн ба эхний стентийн проксимал хэсгийг шахаж (crush technique буюу crush арга барил) байрлуулсан (Зураг 11). Whisper загварын чиглүүлэгч wire-ийг стентийн их бие дундуур явуулж LCx-т байрлуулсан ба LCx-ийн амсар хэсгийг 1.5х15мм хэмжээтэй Sprinter Legend загварын баллоонаар өмнөх тэлэлт хийсэн (Зураг 12). Төгсгөлд нь 3.5х15мм хэмжээтэй Apex загварын баллоон ашиглан LMCA-ийн дунд хэсгээс LAD-ийн амсар хэсэг хүртэл, 4х15мм хэмжээтэй Sprinter загварын баллоон ашиглан LMCA-ийн дунд хэсгээс LCx-ийн амсар хэсэг хүртэл kissing-balloon арга барил ашиглан тэлэлт хийсэн (Зураг 13). 

Conclusion:
Ангиографид TIMI 3 урсгал бүхий сайн үр дүнд хүрсэн.  

Comments:
Cruch арга барил нь LMCA-ийн салаалалт орчмын нийлмэл гэмтэлийг эмчлэх бидний эхний сонголт юм. 

Conflict of Interest:
Байхгүй
 Зураг 1
 Зураг 2
 Зураг 3
 Зураг 4
 Зураг 5
 Зураг 6
 Зураг 7
 Зураг 8
 Зураг 9
 Зураг 10
 Зураг 11
 Зураг 12
 Зураг 13


Сэтгэгдэл:
Ингээд та бүхэнд уг тохиолдлын доор бичсэн бусад interventional cardiology нарын сэтгэгдлээс хүргэж байна. Юун түрүүнд тохиодлыг амжилттай шийдвэрлэсэнд баяр хүргэсэн байсан бөгөөд эхний тохиолдол нарийслыг тэлэх явцдаа хяналт болгож IVUS (intravascular ultrasound) ашигласан эсэхийг тодруулжээ. Дараагийн сэтгэгдэлд LCx-д байрлуулсан стентийн LMCA-д байрлах хэсэг урт байна гэж үзээд яагаад minicrush арга барил (хажуугийн салаан дахь стентийн үндсэн салаанд үлдэх хэсгийг аль болох богино байлгах)-ыг ашиглах саналыг дэвшүүлжээ. Тэгвэл нэлээдгүй олон хүн DK crush technique (энэ нь crush арга барилын сайжруулсан хувилбар бөгөөд процедурын үед kissing balloon арга барил амжилттэй хийгдэх боломж, алсын үр дүнг сайжруулдаг)-ыг илүүтэй сонгож хэрэглэх байснаа дурьджээ. LAD-д байрлуулсан стент том хэмжээтэй байгаагүй юу гэдгийг лавласан асуултыг нэг сэтгэгдэлд дурьдсан байв. 

Эх сурвалж:  

0 comments:

Post a Comment

Categories