Operator(s): Dr. Shafiq Ahmed, M.R.C.P, F.R.C.P; Dr. Muneer Sadiq, F.C.P.S; Shazia Naheed, DipCard, RGN, (BSN)
Affiliation: Ziauddin University Hospital, Karachi
Facility: Ziauddin University Hospital, Karachi
History:
43 настай эрэгтэй, цээжний өвдөлт болон зүүн ховдлын дутагдал илэрсэн. ЭКГ-д хажуугийн холболтуудад ST сегментийн өргөлттэй. Эхний шинжилгээгээр тропонин 1.0 байв. Өвчтөнд зүрхний дутагдлын эмчилгээ хийж эхэлсэн ба тропониныг давтахаар шинжилгээнд илгээгээд байв. Цээжний өвдөлт үргэлжилсээр байсан тул өвчтөнд ангиографи хийхээр cath lab-д авч иржээ.
Angiography:
LM: 50% distal stenosis
LAD: No significant stenosis
LCX: 80% proximal stenosis (Зураг 1)
Procedure:
LMCA-аас LCx хурц өнцөг үүсгэн гарч байсан тул wire байрлуулахад бэрхшээлтэй байв. Buddy wire техник болон чиглүүлэгч катетерийг гүн байрлуулах техник (deep throat guiding catheter technique) ашиглаж дахин давтан оролдсон боловч 2.75x16мм эм-шингээгч Resolute загварын (Medtronic) стентийг LMCA болон LCx хоорон дахь өнцгийг давуулж цааш оруулж чадаагүй. Энэхүү ажилбарын явцад стент баллоноос сугарч гаран LMCA-д тээглэж үлдсэн (Зураг 2). Жижиг 1.5x10мм баллон ашиглаж стентийг LCx руу түлхэж оруулсан боловч баллон стентийн цаад талд түлхэгдэн гарсан (Зураг 4, 5, 6). Баллоныг буцааж татах үед стент LCx-ийн проксимал хэсэг рүү хамт татагдаж байв. Тиймээс өөр нэг чиглүүлэгч wire (Cougar, Medtronic)-ийг стент дундуур гаргаж хажуугийн салааны дистал хэсэгт байрлуулж улмаар стентийн жинхэнэ баллоныг стентийн ард тулж байрлуулаад өмнөх 1.5x10мм баллоныг эргүүлэн татаж стент дотор оруулж байрлуулсан (Зураг 6). Үүний дараа нэмэлт чиглүүлэгч wire болон хоёрдахь баллоныг авсан (Зураг 7). 1.5x10мм болон 2х10мм баллон ашиглаж стентийг тэлж байрлуулсан (Зураг 8). Эцэст нь стентийн жинхэнэ баллоныг дараах-тэлэлт (post-dilatation) хийхэд ашигласан.
Conclusion:
Ажилбарын төгсгөлд TIMI III урсгал бий болсон ба өвчтөн шинж тэмдэггүй болж дахин тропонин өсөөгүй.
Conflict of Interest:
Байхгүй

Зураг 1.
Зураг 2.
Зураг 3.
Зураг 4.
Зураг 5.
Зураг 6.
Зураг 7.
Зураг 8.
Зураг 9.
Зураг 10.
Сэтгэгдэл:
Ингээд та бүхэнд энэхүү тохиолдлын доор бичсэн бусад хүмүүсийн сэтгэгдэлийг хүргэе. Ажилбарыг гүйцэтгэгч эмч маань эхлээд LMCA-ийг хэвийн гэж бичсэн байсан боловч дистал хэсэгт дор хаяж 50%-ийн нарийсал байгааг сэтгэгдэл бичигчид анхааруулсан байлаа. Улмаар эдгээр хүмүүсийн сануулгын дагуу тухайн өвчтөний материалыг дахин хянаж үзээд нарийсал байгааг баталсан ба өвчтөнд энэхүү нарийслыг засах шаардлагатайг дуулгасан боловч өвчтөн үүнээс татгалзсан байна. Дараагийн сэтгэгдэлд титмийн урхи (coronary snare) ашиглан стентийг эргүүлэн авч болоогүй юу? гэж дурьдсан байв. Харамсалтай нь тухайн cath lab-д coronary snare байхгүй байсан ажээ. Өөр нэгэн сэтгэгдэлд LMCA-д байгаа 50% нарийсал тус өвчтөний зүрхний шалтгаан болсон гэж үзэж буйгаа дурьдаад CABG-ийг авч үзэх шаардлагатайг дурьджээ. Дараагийн сэтгэгдэлд ажилбартай холбоотой хэдэн хэдэн асуулт асууж, өмнөх-тэлэлт (pre-dilatation) хийсэн эсэхийг асуусан байв. Хариулт нь ажилбарын өмнө өмнөх-тэлэлт (pre-dilatation) хийгээгүй ба шууд стент тэлэлт хийх гэж оролджээ. Жижиг баллон ашиглах болсон анхны шалтгаан нь баллоныг стент дундуур нэвтрүүлж гаргаад бага зэргийн тэлэлт хийж улмаар урхи маягаар ашиглан стентийг буцаан гаргаж авах зорилготой байсан ажээ. Үүнийг хийх гэж оролдох үед баллон стентийг түлхэж LCx руу оруулсан ба улмаар баллон стент дундуур түлхэгдэн гарч цаад талд нь байрлажээ. Ингээд баллоныг буцааж авхаар татах үед стент хамт татагдаж байсан тул дээр дурьдсан алхамыг хийж улмаар стентийг амжилттай байрлуулсан байна.
Эх сурвалж:
Deployment of a Lost Stent
Эх сурвалж:
Deployment of a Lost Stent
0 comments:
Post a Comment